Цөөн үгээр

- Шилдэг хамтарсан баг шалгаруулах уралдаанд тусгай байр эзэллээ. - Угийн бичиг хөтлөлтийн аян зохион байгууллаа. - Нэгдсэн хогын цэгийг цэвэрлэж цэгцэллээ.

“ОРОН НУТГИЙН ТӨСӨВ, САНХҮҮГИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ЦААШИД АНХААРАХ АСУУДЛУУД” ЗӨВЛӨГӨӨН МАРГААШ БОЛНО

Нийтэлсэн: 8 жилийн өмнө Үзсэн: 778

Аймгийн Засаг даргын Тамгын газраас, Аудитын газартай хамтран төсвийн тухай хуулийн хэрэгжилт, улсын болон орон нутгийн төсвийн зарцуулалт, түүнд тавих хяналтыг сайжруулах, орон нутгийн төсөв санхүүгийн бодлого, төлөвлөлт, цаашид анхаарах асуудлуудын талаар нэгдсэн ойлголт өгөх, харилцан мэдээлэл солилцох зорилготой “Орон нутгийн төсөв, санхүүгийн өнөөгийн байдал, цаашид анхаарах асуудлууд” зөвлөгөөн 12 дугаар сарын 03-ны өдөр зохион байгуулна. Зөвлөгөөнд сумдын Засаг дарга, ерөнхий нягтлан бодогч, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн захирал, эрхлэгч нар оролцох бөгөөд “Сэлэнгийн долгио чуулга”-ын байранд болно.