Тосгоны Хамтарсан баг, төр төсвийн байгууллага, Цагдаагийн хэсэгтэй хамтран хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор "Эерэг соёл-Эрсдэлгүй хүүхэд" аяны амжилттай зохион байгууллаа. Аяны хүрээнд УБТЗ-ын Ерөө өртөөтэй хамтран "Зогс, хар, сонс" нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулсан байна. Арга хэмжээний үеэр нийт 120-иод тээврийн хэрэгсэлд "Хүүхэд зорчиж байна" наалт нааж, "Эрсдэлгүй ирээдүйн төлөө" боршурыг нийт 50 гаруй иргэнд тарааж өгсөн байна.
Tweet