Тосгоны хэмжээнд шинэ төрлийн коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг 2 дахь удаагаа хийлээ. тосгоны ЭМТ-ийн хамт олон тосгоны нийт 32 байгууллага, аж ахуйн нэгжийн 12 мянган м/кв талбайд ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг амжилттай зохион байгуулан ажиллалаа. Уг ажлыг 2020 оны 03 дугаар сарын 04-06-ний хооронд зохион байгуулж дуусгасан байна.
Tweet