Шинэ төрлийн коронавирусийн /covid-19/ халдварын улмаас Монгол Улсын Засгийн газраас гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, эрсдлийг бууруулах зорилгоор 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн А/13 тоот захирамжаар архи, согтууруулах ундаа түүгээр үйлчэх тусгай зөвшөөрөлтэй үйлчилгээний газрын үйл ажиллагааг 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдрөөс 03 дугаар сарын 22-ны өдрийг дуустал түр хориглолоо. Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Шуурхай штабын дарга, Дотоод асуудал хариуцсан мэргэжилтэн Ө.Цогтбаяр, Хэсгийн төлөөлөгч д/ч Н.Сайнзаяа, Хэсгийн цагдаа а/а Г.Золбаяр нарт үүрэг болгон эргүүл шалгалтыг зохион байгуулан ажиллаж байна.
Tweet