Цөөн үгээр

- Шилдэг хамтарсан баг шалгаруулах уралдаанд тусгай байр эзэллээ. - Угийн бичиг хөтлөлтийн аян зохион байгууллаа. - Нэгдсэн хогын цэгийг цэвэрлэж цэгцэллээ.

Малчидтай цаг үеийн асуудлаар ярилцаж зөвлөгөө өглөө

Нийтэлсэн: 4 жилийн өмнө Үзсэн: 280

Сумын ХАА тасгийн мал зүйч Ц.Ганзориг, "Даншиг халзан" МЭҮН-ийн малын эмч З.Цэцээ, тосгоны Төрийн захиргаа, Дотоод асуудал хариуцсан мэргэжилтэн Ө.Цогтбаяр, Байгаль хамгаалагч С.Ганбаатар нар тосгоны малчин өрхүүдэд очиж цаг үеийн асуудлаар яриа таниулга хийж хуурайшилт эхэлж байгаатай холбогдуулан гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх талаар зөвлөмж, мэдээлэл өгч ажиллалаа. Мөн малын үзлэг оношлогоог хийж зөвлөгөө өгөн ажилласан байна.