Дулаанхаан тосгонд маань Улсын төсвийн хөрөнгө оруулалт 542.1 сая төгрөгөөр төрийн албан хаагчдын 8 айлын 2 давхар орон сууц баригдаж ашиглалтад орлоо. Тосгонд маань өнгө нэмсэн уг барилгын ажлыг Улаанбаатар хотын барилга угсралтын "Сэнх" ХХК хугацаанд нь улсын комисст хүлээлгэн өгч оршин суугчдаа хүлээн авахад бэлэн болсон байна. Ийнхүү орон нутагт томоохон бүтээн байгуулалтын ажил хийгдэж дууслаа.
Tweet