Улсын төсвийн хөрөнгө оруулалт 10,0 сая төгрөгөөр Ахмадын байрны гадна тохижилтийг хийж дуусгалаа. Уг бүтээн байгуулалтын ажлыг "Хүчит Сэлэнгэ" ХХК-ны хамт олон долоо хоногийн хугацаанд чанартай хийж гүйцэтгэсэн байна. Ингэснээр ахмадууд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх нөхцөл боломж бүрдэн үйл ажиллагаагаа тогтмолжуулан ажиллаж байна. Дулаанхаан тосгон нь нийт 152 ахмад настантай юм.
Tweet