Дулаанхаан тосгоны ЕБС-д Улсын төсвийн хөрөнгө оруулалт 48,0 сая төгрөгөөр шалны иж бүрэн засвар орлоо. Тосгоны ЕБС-ийн шал нь анх 1978 онд баригдсанаасаа хойш ганц ч удаа засвар хийгдээгүй өдий хүрсэн байна. Уг ажлыг тендерт шалгарсан "Есөн хэлхээ" ХХК төсөвт хугацаандаа чанартай гүйцэтгэн улсын комисст хүлээлгэн өглөө. Уг ажил хийгдсэнээр сургуулийн сурагчдын сурах орчин сайжирсан байна.
Tweet