ДЗМОУБ-ын санхүүжилтээр 2019-2021 оны хооронд хэрэгжиж байгаа "Өрхийн хөгжил-90" төслийн хүрээнд тосгоны 30 өрхийн амьжиргааг дэмжин ажиллаж байна. 2 жилийн хугацаанд хэрэгжиж байгаа төслийн хүрээнд 30 өрхөд нийт 57,066,801.00 төгрөгийн тоног төхөөрөмж, мал, хүлэмж зэрэг өрхийн амьжиргааг дээшлүүлэх, өөрсдийн нөөц боломжоо ашиглан 2-догч санхүүгийн эх үүсвэртэй болох үүд хаалгыг нээн өгч байна. Уг төслийн хүрээнд тосгоны 9 өрхөд тугалтай үнээ, шүдлэн гунжийн хамт үнэ төлбөргүй өгч байгаа бөгөөд 9 өрхөд малын түүхий эд сүү цагаан идээгээр хичнээн төрлийн бүтээгдэхүүн хийж болох талаар 5 өдрийн сургалтыг зохион байгууллаа.
Tweet