2020 онд Улсын төсвийн хөрөнгө оруулалт 50,2 сая төгрөгийн санхүүжилтээр "Хүчит Сэлэнгэ" ХХК тендерт шалгаран тосгоны Соёлын төвийн барилгын дээврийн их засварын ажлыг графикт хугацаанд хийж гүйцэтгэн улсын комисст хүлээлгэн өглөө. 2008 оноос хойш уг барилгын дээвэрт ямар нэгэн засвар үйлчилгээ хийгдээгүй байсан байна. Тус компани нь дээврийн засвараас гадна заалны таазны засварыг давхар хийж гүйцэтгэсэн байна.Тосгоны иргэдэд соёлын үйлчилгээг үзүүлэх таатай орчинг бүрдүүлж чадсан байна.
Tweet