Цөөн үгээр

- Шилдэг хамтарсан баг шалгаруулах уралдаанд тусгай байр эзэллээ. - Угийн бичиг хөтлөлтийн аян зохион байгууллаа. - Нэгдсэн хогын цэгийг цэвэрлэж цэгцэллээ.

Гэр бүлийн өдрийг зохион байгууллаа

Нийтэлсэн: 4 жилийн өмнө Үзсэн: 257

Дэлхийн Гэр бүлийн өдөр 5 дугаар сарын 14нд тосгоны хэмжээнд зохион байгууллаа. Энэ жил Гэр бүлийн өдөр, Бүх нийтээр мод тарих өдрийг хамтран зохион байгууллаа. Уг арга хэмжээний хүрээнд тосгоны төв зам дагуу "Гэр бүлээрээ мод тарья" аяныг зохион байгуулж нийт 60 гауй өрхийн 100-аад иргэн ирж гэр бүлээрээ мод тарьж нэг өдрийг гэр бүлийн хамт хамтдаа тэмдэглэн өнгөрүүллээ. Уг арга хэмжээнд тосгоны хамгийн ахмад гэр бүл 89 настай иргэн Д.данзанбалжир, 83 настай иргэн Д.Лхамаа гуай нар ирж мод тарин залуу гэр бүлүүдэд сургаалаа хайрласан байна.