Жил бүр Улс тунхагласны ой арга хэмжээний хүрээнд Монгол Улсын 16 нас хүрсэн иргэн бүр Иргэний андгай өргөдөг уламжлалтай. 2021 оны Иргэний андгай өргөх арга хэмжээг 10 дугаар сарын 26-ны өдөр зохион байгууллаа. Уг арга хэмжээнд 2021 онд 16 нас хүрч иргэний үнэмлэхээ гардан авч байгаа 14 иргэн иргэний андгай өргөлөө. Тус арга хэмжээг Тосгоны Захирагчийн алба Улсын бүртгэлийн хэлтэстэй хамтран зохион байгууллаа.
Tweet