Дэлхий нийтээр цар тахлын аюул байгаа ч тосгоны хэмжээнд Олон улсын эмэгтэйчүүдийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээг зохион байгуулж залуу халуун насаа эх орныхоо бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэлтэд зориулсан ахмад буурлуудад хүндэтгэл үзүүлж аймгийн болон Эмэгтэйчүүдийн холбоо, яамны шагналаар шагнаж урамшууллаа. Уг шагналыг тосгоны Захирагч Ж.Ганболд, тосгоны Эмэгтэйчүүдийн холбооны дарга Ө.Энхбаяр нар гардуулан өглөө.
Tweet