Малын гоц халдварт шүлхий өвчин улс орон даяар хурдацтай тархаж байгаатай холбогдуулан аймгийн Онцгой комиссоос яаралтай арга хэмжээ авч малыг вакцинжуулах ажлыг аймаг даяар зохион байгууллаа. Тосгоны хэмжээнд малыг вакцинжуулах ажлыг 2021 оны 11 дүгээр сарын 20-25-ны хооронд амжилттай зохион байгууллаа. Уг ажлыг сумын ЗДТГ-ын мал эмнэлгийн Улсын байцаагч С.Түмэн-Оргил, малын эмч З.Цэцээ, тосгоны Захирагчинй албаны ДАХ мэргэжилтэн Ө.Цогтбаяр, Захирагчийн албаны жолооч Г.Амгаланбаатар, жижүүр Д.Хүрэлбаатар, Ж.Ганзориг нарын хамт зохион байгуулж нийт 5341 толгой малд 7158 тун вакцин хийж нийт мал сүргээ 100 хувь вакцинд хамруулсан байна.
Tweet