Өнөөдөр Сэлэнгэ аймгийн ЗДТГ-ын Архивын тасагт Төрийн архивын улсын үзлэг эхэллээ. Шалгалтын бүрэлдэхүүнд Монгол Улсын Архивын ерөнхий газрын Мэргэжил, арга зүйн удирдлагын газрын эрдэм шинжилгээний ахлах ажилтан Э.Хүрэлбаатар, Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн Улсын хяналтын байцаагч Л.Дэлгэрцэцэг, Түүхийн баримтын архивын төвийн эрхлэгч М.Байгалмаа нар ажиллаж байна. Шалгалт энэ долоо хоногт үргэлжлэн явагдана.
Tweet