Сэлэнгэ аймгийн төв Алтанбулаг сумын “Буур хээр”-ийн талд “Сэлэнгэ-2016” команд штабын сургууль явагдаж байна.
Уг сургалт нь энэ сарын 17-ны өдөр эхэлсэн бөгөөд 19-нийг хүртэл үргэлжлэн явагдах юм. Тус сургалтанд Хууль зүйн яамны сайд Д.Дорлигжав өөрийн биеэр хүрэлцэн ирж оролцлоо. Тэрээр энэхүү сургууль нь анх удаа зохион байгуулагдаж байна. Үүнийг ХЗЯ-наас ихээхэн ач холбогдол өгч байгаа. Учир нь энэ сургуулийг явуулснаар, цагийн байдлыг үнэлж бодит сургууль хийх нь төрийн тусгайлсан албаны ажилтан, албан хаагчдын мэдлэг, чадварыг нэмэгдүүлэхээс гадна цаашид энэ сургуулийг дүүргэж, эл байгуллагад ажиллах иргэдийн чадавхийг нэмэгдүүлэхэд ихээхэн түлхэц өгөх ёстой” хэмээн хэллээ. Онцгой нөхцөл байдал үүссэн үед Сэлэнгэ аймаг дахь тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын харилцан ажиллагааг бэхжүүлэх, бэлэн байдалд хэрхэн байх нөхцлийг энэ сургуулиар харуулж чадаж буйгаараа онцлог болж байгаа юм. Сургалт маргааш үргэлжилнэ.