ЦАХИМ ТЕНДЕРИЙН УРИЛГА
Огноо: 2019.03.25
Тендер шалгаруулалтын нэр: “Соёлын төвийн барилгын их засвар /Сэлэнгэ, Сайхан сум/”
Тендер шалгаруулалтын дугаар: СЭ-ОНӨГ-68/2019
Сэлэнгэ аймгийн Орон нутгийн өмчийн газар нь эрх бүхий тендерт оролцогчдоос “Соёлын төвийн барилгын их засвар /Сэлэнгэ, Сайхан сум/” ажлыг гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендерийг цахимаар ирүүлэхийг урьж байна.
Энэхүү ажлын тендер шалгаруулалт нь төрийн худалдан авах ажиллагааны цахим системээр зарлагдаж байгаа цахим тендер тул www.tender.gov.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг авна уу.
Тендер шалгаруулалтыг Сангийн сайдын 2013 оны 07 дугаар тушаалаар батлагдсан “Цахим тендер шалгаруулалт зохион байгуулах журам”-ын (www.e-procurement.gov.mn) дагуу зохион байгуулж байна. Тендерт оролцогч нь тендерийн баримт бичгийг илгээхийн өмнө 50,000 (Тавин мянга) төгрөгийг цахим систем ашиглан төлсөн байх ёстой. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.
Үүнд: Борлуулалтын хэмжээ: 128,000,000 төгрөг ба түүнээс дээш
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: 64,000,000 төгрөг
Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: 128,000,000 төгрөг ба түүнээс дээш
Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Шаардлагатай.
Тендерийн хамт 2,125,000 /Хоёр сая нэг зуун хорин таван мянган/ төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.
Тендерийг 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 10 цаг 00 минут–аас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 10 цаг 15 минутанд нээнэ.
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй, эрхгүй эсэх: Гадаадын этгээд тендерт оролцох эрхгүй
Дотоодны давуу эрх тооцох эсэх: Тооцно.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
Сэлэнгэ аймгийн Орон нутгийн өмчийн газар
Засаг даргын тамгын газрын байр, 1 давхарт №121 тоот өрөө
Утас:7036-3598, Факс: 7036-3597
Цахим сайт: www.tender.gov.mn
Tweet