ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА
Ардын хувьсгалын партизан Бум хурандаагаар овоглосон
Ан амьтан сүлжилдсэн Дулаанхаан ууландаа нөмөрдсөн
Түмэн олныхоо энхийн төлөө бие сэтгэлээ зориулсан
Төмөр замын зангилаанд хөгжил дагаж дэвжсэн
Дулаан хааны эмнэлэгийнхэн бид
Дотно халуун сэтгэлтэй
ЭРХЭМ ЗОРИЛГО: Хүн амд нотолгоонд тулгуурласан үйлчлүүлэгчдэд ээлтэй , тэгш чанартай , тусламж үйлчилгээ хүргэн хүн амын эрүүл мэндийг сайжруулж , амьдралын чанарыг дээшлүүлэхэд оршино.
Дулаанхааны мод дамжуулах бааз байгуулагдсаны дараа, 1959 оныг хүртэл Хятад эмч Чин-Гүн-Сан, сувилагч Ичинхорлоо нар модны үйлдвэрийн ажилчид болон хорооны иргэдэд эмнэлгийн тусламжийг сайн дурын үндсэн дээр үзүүлж байсан.
1959 онд БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн тогтоолоор үйлдвэрийн ажилчид болон түүний ар гэрийнхэнд эрүүл мэндийн тусламж үзүүлж байхаар төлөвлөгөөнөөс гадуур, эмнэлгийн салбарыг 1959 онд багтаан байгуулахыг Эрүүл мэндийн сайд Туваанд даалгасан тогтоолын дагуу, Дулаанханы мод дамжуулах бааз байгуулагдсаны дараа ,1959 онд эмнэлгийн суурь тавигдаж, хятад эмч Чин-Гүн-Сан, бага эмч Лувсанцэрэн сувилагч Ичинхорлоо нар модны үйлдвэрийн ажилчид болон хорооны нийт иргэдэд эмнэлгийн тусламжийг үзүүлж эхэлсэнээр тус эмнэлгийн үйл ажиллагаа эхэлсэн түүхтэй .
1961 онд Сэлэнгэ аймгийн Ардын Депутатын Хурлын Гүйцэтгэх Захиргааны 1961 оны 08дугаар сарын 07-ны өдрийн 116 тоот захирамжаар бага эмчийн салбар болгож, бага эмчээр Лувсанцэрэн, Батцэрэн, Цэрмаа, сувилагч Долгорсүрэн, асрагч Дуламсүрэн нар ажиллаж байлаа. Тухайн үедээ 5-6 өрөөтэй галладаг байшинд эмнэлгийн бүхий л үйл ажиллагаа явагдаж байв.
1962 онд анхны эмийн сан байгуулагдаж эмийн санчаар Санжаагийн Сүхбаатар ажиллаж байсан ба,1968 оноос бага эмч Лувсанцэрэн эмийн санг эрхлэн ажиллуулах болсон байна.
1965 онд их эмчийн салбар болж өргөжин, их эмч Баасансүрэн, Бадамцэрэн, Эрдэнэ бага эмч Лхагва нар ажиллаж, 2 бага эмч, 3 сувилагч, 3 асрагч, тогооч, жолооч, нярав, галч гэсэн бүрэлдэхүүнтэй ажиллаж эхэлснээс хойш өнөөг хүртэл тасралтгүй эрүүл мэндийн тусламж үйлчилгээг тус тосгоны иргэдэд алдаа эндэгдэлгүй, жигд хүртээмжтэй хүргэн ажиллаж байна.
Үе үеийн эрхлэгчтэйгээ хамтран манай хамт олон, тосгоны ард иргэдэд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг үзүүлэн гар сэтгэл нийлэн ажиллаж байлаа. 1998 онд “АДРА” байгууллагын санхүүжилтээр эмнэлэг сүрлэн барилгатай болж, 2003 онд ЭМЯ, GTZ төсөл, аймгийн ЗДТГ-ын санхүүжилтээр амбулаторийн барилга барилга, 2005 онд Санте-Сюд тусламжийн байгууллагын хөрөнгө оруулалтаар гүний худаг, 2006 онд Өрхийн амьжиргаа төслөөр халуун баригдаж эмнэлгийн эмч ажилтнууд,ард иргэдэд үйлчлэх ээлтэй тав тухтай орчинг бүрдүүлсэн юм.
Тус хамт олон эмнэлэг байгуулагдсаны 50 жилийн ойн баяраа 2009 оны 09 дүгээр сарын 18-нд тэмдэглэж,тус эмнэлэг нь Монголын Залуучуудын Холбооны “Хөдөлмөрийн алдар” алтан медиалаар шагнагдаж , нийт үе үеийн ажилтнуудын хамтарсан хүндэтгэлийн концерт бэлтгэн тоглож үе үеийн ажиллагсад хүрэлцэн ирж үүх түүхээ хүүрнэсэн дурсамж дүүрэн 2 өдрийг тэмдэглэн өнгөрүүлсэн билээ.
Дулаанхаан тосгоны Эрүүл мэндийн төв нь үйлчлэх хүрээний 1688 хүн амд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ болон нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлдэг.
Сум тосгоны эмнэлгийн бүтэц үйл ажиллагааны стандартын дагуу
Эрүүл мэндийн төвийн дарга-1
Их эмч -1
Эх баригч бага эмч -1
Дүн бүртгэгч бага эмч -1
Сувилагч-5
Эм найруулагч-1
Санхүүч-1
Тогооч-1
Жолооч-1
Үйлчлэгч -2
Гэрээт ажилтан-4 гэсэн орон тоотой ажиллаж байна.
Дулаанхаан тосгоны Эрүүл Мэндийн Төвийн эрүүл мэндийн
тусламж үйлчилгээний сүүлийн 3 жилийн статистик үзүүлэлт
№ |
Үзүүлэлт |
2014 он |
2015 он
|
2016 он |
|
1 |
Төрөлтийн түвшин 1000 хүн амд |
26,3 |
27,7 |
20,7 |
|
2 |
Нийт нас баралт 1000 хүн амд |
4,9 |
5,5 |
4,1 |
|
3 |
Стационарийн нас баралтын хувь |
- |
|
14,2 |
|
4 |
Цэвэр өсөлт |
21,4 |
22,2 |
16,6 |
|
5 |
Хоног болоогүй эндэгдэл |
- |
|
|
|
6 |
Нялхасын эндэгдэл |
- |
|
|
|
7 |
Эхийн эндэгдэл 1000 амьд төрөлтөд |
- |
|
|
|
8 |
Жирэмсниий эрт үеийн хяналтын хувь |
92 |
88,5 |
91,4 |
|
9 |
Жирэмсний хожуу үеийн хяналтын хувь |
- |
|
|
|
11 |
Хүндрэлтэй төрөлтийн эзлэх хувь |
- |
|
|
|
12 |
Аймгийн нэгдсэн эмнэлгийн задлан шинжилгээний хувь |
- |
|
|
|
13 |
Оношийн зөрүүний хувь |
|
|
|
|
14 |
Орны эргэлт |
28,7 |
20,1 |
24,8 |
|
15 |
Фонд ашиглалт |
237,8 |
154,8 |
178,2 |
|
16 |
Дундаж ор хоног |
8,2 |
7,3 |
7,1 |
|
17 |
Бүртгэгдсэн нийт өвчлөлийн тоо
|
1667 |
1867 |
1547 |
|
|
Үүнээс : |
Хорт хавдар 1000 хүн амд |
|
0,6 |
1,7 |
Осол гэмтлийн өвчлөл1000 хүн амд |
39,8 |
36,6 |
39,6 |
||
Халдварт өвчин 1000 хүн амд |
3,6 |
1,17 |
26,0 |
||
|
|
Халдварт шар |
|
|
|
|
|
Улаанбурхан |
|
|
8,8 |
|
|
Сүрьеэ |
1,2 |
0,06 |
1,7 |
|
|
Заг хүйтэн |
1,8 |
1,6 |
|
|
|
тэмбүү |
|
0,18 |
13,0 |
|
|
Салхинцэцэг |
|
|
0,5 |
|
|
трихомнази |
0,2 |
0,06 |
1,18 |
Амбулаторийн өвчлөлийн тэргүүлэх шалтгаан: 2016 он
/тохиолдлын тоогоор/
1.Амьсгалын замын өвчлөл-875
2. Цусны эргэлтийн тогтолцооны өвчин-238
3. Хоол боловчруулах эрхтэн тогтолцооны өвчин-141
4. Шээс ялгаруулах тогтолцооны өвчин-135
5. Осол гэмтлийн өвчлөл-59
6. Халдварт өвчин -50
2015,2016 оны эмчийн үзлэгийн үзүүлэлт
2015,2016 оны түргэн тусламжийн дуудлагын үзүүлэлт
с
Tweet