Цөөн үгээр

- Шилдэг хамтарсан баг шалгаруулах уралдаанд тусгай байр эзэллээ. - Угийн бичиг хөтлөлтийн аян зохион байгууллаа. - Нэгдсэн хогын цэгийг цэвэрлэж цэгцэллээ.

Танилцуулга

Нийтэлсэн: 8 жилийн өмнө Үзсэн: 1236

ДУЛААНХААН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬ 

Тус сургууль 1960 онд анх байгуулагдсан бөгөөд  бага сургуулиас 9 жилийн сургалттай сургууль болон өргөжиж улмаар аймгийн Засаг даргын 2013 оны 08 сарын 26-ны өдрийн а/280 тоот захирамжаар 12 жилийн сургалттай сургууль болон өргөжин үйл ажиллагаагаа явуулж байна.

Одоо тус сургуульд   20 багш, /бага ангийн 7, дунд, ахлах ангийн 13 багш/, 10 ажилтан, 3 удирдлага, бүгд  33 ажилтан ажиллаж,  1-12 дугаар ангийн 14  бүлэгт   323 сурагч суралцаж байна. Нийт багш, удирдах ажилтны 78,3 хувь нь бакалавр, 8,7 хувь нь магистр, 13,04 хувь нь дипломын боловсролтой, 52,2 хувь нь мэргэжлийн зэрэгтэй,  34,8 хувь “Монгол улсын боловсролын тэргүүний ажилтан” цол тэмдэгтэй байна.

Тус сургуульд  72 төрлийн 1000 гаруй сургалтын хэрэглэгдэхүн, нэг хүүхдэд дунджаар 3 сургалтын хэрэглэгдэхүүн, 30 нэр төрлийн 300 гаруй тоглоом наадгай, нэг хүүхдэд  дунджаар 2,4 тоглоом наадгай, 200 гаруй техник хэрэгслэл, нэг хүүхдэд  дунджаар 1,5 техник хэрэгслэл ноогдож байна.

Сургалтын үйл ажиллагааг хэвийн явуулахад 10 анги ажиллаж байгаа бөгөөд аймгийн БСУГ-аас баталгаажуулсан кабинет 3 ажиллаж байна. Төрийн болон төрийн бус байгууллага, эцэг эхчүүдийн дэмжлэгтэйгээр сургалтын орчинг сайжруулахад санаачлагатай ажиллан, БСШУСЯ-аас “Авьяас” хөтөлбөрийн хүрээнд 10 сая төгрөгийн сургалтын хэрэглэгдэхүүн, техник хэрэгслэл авсан бөгөөд, 4 анги орчин үеийн шаардлагад нийцсэн LED дэлгэц, мэдээлэлзүйн анги ухаалаг самбар ашиглаж байна.  

Сүүлийн жилүүдэд сургуулийн зорилгыг оновчтой тодорхойлж, багш нарын арга зүйг  дээшлүүлэн, сургалтын чанарыг сайжруулан ажилласны дүнд “Сургуулийн зорилгыг тодорхойлох”  туршлагыг  улсын хэмжээнд түгээн дэлгэрүүлж, БСШУСЯ-аас 2016 онд гаргасан “Хичээл үйл ажиллагааны төлөвлөлт” номонд бичигдэж, бусдад туршлага болон хэрэгжиж байна.

 Багшлах боловсон хүчний бүрэлдэхүүн чадваржиж,  аймаг, улсдаа ажлаараа тэргүүлсэн шилдэг тэргүүний багш  нар ажиллаж  байна.

Аймгийн “Бүтээлч” багш  С.Гэрэлтуяа, Г.Гантуяа,  Ө.Энхбаяр, Д.Болормаа нар “Сайн хичээл” үйл ажиллагаанд  амжилттай оролцон аймгийн багш нарт туршлагаа түгээн дэлгэрүүлсэн. Мөн БСШУЯ-аас зарласан “Зөв монгол хүүхэд хөтөлбөр-хүүхэд бүрийн хөгжилд” эссэ бичлэгийн уралдаанд аймагт 1 сурагч 2 дугаар байр, 1 сургалтын менежер 3 дугаар байранд шалгарч,  2016 онд БМДИ, Монголын Хичээлийн судалгааны нийгэмлэгээс хамтран зохион байгуулсан “Хүүхдийн хөгжлийг дэмжсэн багшлах арга зүй” онол практикийн 4 дүгээр бага хуралд  2 сургалтын менежер, 2 багш, бүгд 4 хүн оролцож, туршлага судлан, сургалтын менежер Л.Сувдаагийн “Хичээлийн судалгааны менежментийг боловсронгуй болгох замаар сургуульд суурилсан хичээлийн судалгааг зохион байгуулах нь” сэдэвт илтгэл шалгаран Солонгос улсад багш солилцооны хөтөлбөрт хамрагдах эрхийн бичгээр  шагнуулж, түүнчлэн аймгийн боловсролын салбарын “Шилдэг нийгмийн ажилтан” болсон зэрэг олон амжилттай ажиллаж байна. 

Сурагчдын авьяасыг нээн хөгжүүлэхэд анхаарч, БСШУС –ын яам, Дэлхийн банк хамтран хэрэгжүүлсэн  “ АВЬЯАСЫГ НЭЭГЧ – АЛТАН ТҮЛХҮҮР төсөлд шалгаран, 2.133900  төгрөгийн үнэ бүхий ном авч номын фондоо баяжууллаа. Сурагчдын дунд үндэсний хөгжим, морин хуур, гар зураг, шатрын  дугуйлан, сагс,ширээний теннисний   секц хичээллэж, бүгд 100 гаруй сурагч, сурагчдын өөрийн оролцоо, сонирхол, ТББ болон ДЗОУБ-ын тусламжтайгаар 15 клуб ажиллаж, давхардсан тоогоор 180 гаруй сурагчид хамрагдаж байна. Сурагчдын хөгжлийг дэмжин ажилласнаар. тив, улс, аймгийн уралдаан тэмцээнд амжилттай оролцон,  6 сурагч тив, улс, аймгийн уралдаанаас,  47 сурагч олимпиадуудаас  медаль хүртэж, урлагийн медальтай сурагч 182, спортын зэрэг, цолтой тамирчин сурагч   10  суралцаж байна. Улсын өсвөрийн аварга  болон сурагчийн аварга шалгаруулах шатрын тэмцээн,  Ази тивийн өсвөрийн аварга болон сурагчийн аварга шалгаруулах  тэмцээнд 12а ангийн сурагч Б.Эрдэнэхөлөг амжилттай оролцон Иран улсын Тегеран хотод зохион байгуулагдсан Азийн сурагчийн аваргаас хүрэл медаль хүртэж, 2016 оны аймгийн “Бүтээлч, ажилч хичээнгүй, мэргэжлийн чиг баримжаа” номинацийн эзэн, мөн 2016 оны “Аймгийн тэргүүний сурагч”  12а ангийн сурагч Ц.Гантулга аймгийн  “Шилдэг сурагч” боллоо.

Тус сургууль хүүхэд хөгжүүлэх чиглэлээр   6-12 дугаар ангид  “Бага үдийн цай” ууж хэвшүүлэн, “Багшаа надад авьяас надад бий” авьяасын тайлан тоглолт, ном унших идэвхийг өрнүүлэн “Ногоон тасалбар” цуглуулах аян тогтмол зохион байгуулж, хөгжмийн багш Ц.Бүрэнсайханы  удирдсан найрал дууны хамтлаг ДЗОУБ-аас  зохион байгуулсан “Зөнгийн одод” урлагийн наадамд тэргүүн байр эзлэн, хөгжмийн кабинетийг тохижуулах  1 сая төгрөгөөр  шагнуулж, кабинетаа тохижуулан, морин хуур, үндэсний хөгжмийн дугуйлангийн сурагчид  “Эгшиглэн – 1” тайлан тоглолтоо хийж, аймгийн Эрүүл мэндийн газар, Боловсрол соёлын газар, Дэлхийн Зөн олон улсын байгууллага хамтран зохион байгуулсан “Шүд гар угаах нь эрүүл байхын үндэс” аянаар аймагт 1 дүгээр байр,  Сэлэнгэ аймгийн  Хөдөлмөр, халамж, үйчилгээний газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, ДЗОУБ-ын Сэлэнгэ ОНХХ хамтран зохион байгуулсан “Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийг устгая” сэдэвт дэвжээ тэмцээнд тусгай байр эзэлсэн зэрэг амжилттай ажиллаж байна.

 

 

2016  ОНЫ АМЖИЛТУУД

  1. ТИВ

Description: D:\tailan 2016\IMG_0568.JPGDescription: D:\tailan 2016\IMG_0643.JPG

Улсын өсвөрийн аварга  болон сурагчийн аварга шалгаруулах шатрын тэмцээн,  Ази тивийн өвсөрийн аварга болон сурагчийн аварга шалгаруулах  тэмцээнд 12а ангийн сурагч Б.Эрдэнэхөлөг амжилттай оролцон, Иран улсын Тегеран хотод зохион байгуулагдсан Азийн сурагчийн аваргаас хүрэл медаль хүртлээ.

  1. УЛСАД

БСШУС –ын яам, Дэлхийн банк хамтран хэрэгжүүлсэн  “ АВЬЯАСЫГ НЭЭГЧ – АЛТАН ТҮЛХҮҮР төслийг сургууль дээрээ хэрэгжүүлж эхлээд байна. Төслийн хүрээнд сургуулийн номын сандаа  2.133900  төгрөгийн үнэ бүхий ном авч номын фондоо баяжууллаа.

 

Улсын “Сайн хичээл” зөвлөгөөнд 4 багш, 2 удирдах ажилтан оролцож, туршлага судаллаа.

БМДИ, Монголын Хичээлийн судалгааны нийгэмлэгээс хамтран зохион байгуулсан “Хүүхдийн хөгжлийг дэмжсэн багшлах арга зүй” онол практикийн 4 дүгээр бага хуралд  2 сургалтын менежер, 2 багш, бүгд 4 хүн оролцож, туршлага судлан, сургалтын менежер Л.Сувдаагийн “Хичээлийн судалгааны менежментийг боловсронгуй болгох замаар сургуульд суурилсан хичээлийн судалгааг зохион байгуулах нь” сэдэвт илтгэл шалгаран Солонгос улсад багш солилцооны хөтөлбөрт хамрагдах эрхийн бичгээр  шагнууллаа:

  1. АЙМАГТ

Description: D:\word\shaamar\IMG_0047.JPG Description: D:\word\shaamar\IMG_0050.JPG

Description: D:\word\shaamar\IMG_0055.JPG Description: D:\word\shaamar\IMG_0048.JPG

Улсын төрөлжсөн олимпиадын  хоёрын даваанд физикийн хичээлээр 1 багш, 9 дүгээр ангийн сурагч 1 сурагч тус тус 4 дүгээр байр, газарзүйн хичээлээр 9 дүгээр ангийн 1 сурагч 2 дугаар байр, биологийн хичээлээр 9 дүгээр ангийн 1 сурагч 4 дүгээр байр, эрүүл мэндийн хичээлээр 1 багш 1 дүгээр байр, 10 дугаар ангийн 1 сурагч  3 дугаар байр, дизайн технологийн хичээлээр 1 багш 4, 10 дугаар ангийн 1 сурагч 6 дугаар байр, орос хэлний хичээлээр 9 дүгээр ангийн 1 сурагч 3 дугаар эзэлж, бүгд 2 багш, 7 сурагч 1-4 дүгээр байр эзэллээ.

Description: D:\word\shaamar\IMG_0096.JPG               Description: D:\word\shaamar\IMG_0094.JPG

Жил бүр зохион байгуулагддаг Улсын тэргүүний Сүхбаатар сумын 1 дүгээр сургуулийн нэрэмжит “Оюуны түрүү-VII” олимпиадад амжилттай оролцож 5 сурагч  хүрэл медаль, 1 сурагч алтан медаль, 2 сурагч мөнгөн медаль, бүгд 8 медаль хүртлээ.

Description: D:\shagnal\100___11\IMG_0053.JPG

Математикийн цаг сонины газраас зохион байгуулдаг “Математикийн цаг” олимпиадын 1-ийн даваанд 1-12 дугаар ангийн сурагчид амжилттай оролцож 42 сурагч 1, 2, 3 дугаар байр эзэлж дипломоор шагнагдлаа.  

Кенгуру олон улсын математикийн олимпиадад 1-12 дугаар ангийн 95 сурагч оролцсоноос 1-р зэргийн дипломын болзлыг хангасан 7,  2-р зэргийн дипломын болзлыг хангасан  2, 3-р зэргийн дипломын болзлыг хангасан 9 сурагч  шалгарч, 18 сурагч шагнагдлаа.

Description: D:\shagnal\100___11\IMG_0052.JPG

Оюуны хөгжил” төвөөс зохион байгуулдаг сэтгэх чадварын намрын сорилгод 1 – 9 дүгээр ангийн 276 сурагч хамрагдсанаас 1, 2, 4, 5, 6, 12 дугаар ангийн 10 сурагч топ үнэлгээ авч амжилттай оролцлоо.

 

 

Газарчин дээд сургуулийн нэрэмжит газарзүйн олимпиадаас 12а ангийн  сурагч Ц. Гантулга тусгай байр эзлэн, Газарчин дээд сургуульд 200000 төгрөгийн хөнгөлттэй суралцах эрхийн бичгээр шагнагдлаа.

Аймгийн “Сайн хичээл” зөвлөгөөнд  багш Г.Гантуяа, Ө.Энхбаяр, Д.Болормаа нар оролцож, туршлагаа  түгээн дэлгэрүүллээ.

 

Аймгийн БСГ, ЭМГ, ХГХХ, ДЗОУБ хамтран дүгнэсэн “Шүд, гар угаах нь эрүүл байхын үндэс аянд 1 дүгээр байр эзэлсэн.

 

Аймгийн аварга шалгаруулах спорт өрөлтийн тэмцээнд багаараа амжилттай оролцож, 45 медальтай болсон.

Description: D:\urlag bagch\100___11\IMG_0036.JPG

БСУГ, Залуу багш нарын холбооноос 2 үе шаттай зохион байгуулсан багш нарын урлагийн анхдугаар наадамд  тус сургуулийн үндэсний хөгжмийн цөөхүүл, гоцлол бүжиг бүсээс шалгаран аймгийн уралдаанд 3 дугаар байранд шалгарлаа.

 

Сэлэнгэ аймгийн  Хөдөлмөр, халамж, үйчилгээний газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, ДЗОУБ-ын Сэлэнгэ ОНХХ хамтран зохион байгуулсан “Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийг устгая” сэдэвт дэвжээ тэмцээнд тусгай байр эзэллээ.

 

 

Аймгийн аварга “Аврагч” клуб

  1. БҮСЭД

 

Хүүхдийн төлөвшил хандлагын өнөөгийн байдал, шийдвэрлэх арга зам” сэдэвт илтгэлийн уралдаанд амжилттай оролцож, бүсэд 3 жил дараалан  2 дугаар байранд шалгарсан байна.

 

2016 оны тосгоны болон сургуулийн “Шилдэг багш”

 

 

Ерөө бүсийн Хүүхдийн спортын наадмыг  тосгондоо зохион байгуулж,  багаараа нэгдүгээр байр эзэлсэн

Description: D:\New folder\20161229_164623.jpg

 

 

2016 оны аймгийн боловсролын салбарын “Шилдэг нийгмийн ажилтан Л.Сувдаа

 

2016 оны аймгийн “Бүтээлч, ажилч хичээнгүй, мэргэжлийн чиг баримжаа” номинацийн эзэн 12а ангийн сурагч Б.Эрдэнэхөлөг

 

2016 оны аймгийн “Шилдэг сурагч” 12 а ангийн сурагч Ц.Гантулга