Цөөн үгээр

- Шилдэг хамтарсан баг шалгаруулах уралдаанд тусгай байр эзэллээ. - Угийн бичиг хөтлөлтийн аян зохион байгууллаа. - Нэгдсэн хогын цэгийг цэвэрлэж цэгцэллээ.

Танилцуулга

Нийтэлсэн: 8 жилийн өмнө Үзсэн: 442

11-Р ЦЭЦЭРЛЭГ

    11-Р ЦЭЦЭРЛЭГ
     Одоогийн цэцэрлэгийн барилга нь анх хятад ажилчдын цайны газар байсан бөгөөд 1963 онд 25 хүүхдийн орон тоотой 4 хүний бүрэлдхүүнтэй анхны хүүхдийн цэцэрлэг үүсгэн байгуулагдаж орсон түүхтэй .  Манай цэцэрлэгийн анхны галыг ноцоож үүсгэн дэмжээгчид нь тус цэцэрлэгийн түүхийн хуудаснаа ховор хүмүүс болж мөнхрөн үлдсэн дараах эрхэм хүндэтгэлийн эзэд гэвээс
        Ш.Лувсанбалдан – анхны эрхлэгч нярав
        Л.Цэвэлдулам – анхны хүмүүжүүлэгч багш
        н.Даваахүү - анхны тогооч
        ж. Наранцэцэг – анхны асрагч нар болой.

     2016-2017 оны хичээлийн жилд 32 багш ажиллагсадтай, 7 бүлэг 186 хүүхэдтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Үүнээс СӨБ-ын бакалаврын боловсролтой 8 багш, арга зүйч  1, эрхлэгч 1 ажиллаж байна. Багшлах боловсон хүчний 90% бакалавр , 30% мэргэжлийн зэрэгтэй.

Байгууллагын амжилт:
•    2001 оны Тосгоны шилдэг байгууллага
•    2004 оны Тосгоны хошой аварга байгууллага
•    2009 онд Эрүүл мэндийг дэмжигч цэцэрлэг
•    2010 онд Хүүхдэд ээлтэй хамт олон
•    2011 онд Гэмт хэрэг зөрчилгүй хамт олон байгууллага
•    2012 онд Тосгоны Шилдэг байгууллага
•    2013 онд Тосгоны хошой аврага байгууллага  
•    2013 оны Эрүүл мэндийг дэмжигч байгууллага “Гар ам шүд угаах “ уралдааны 3-р байр
•    2014 оны Сэлэнгэ аймгийн цэцэрлэгүүдийн дунд зохион байгуулсан “Сургалтын хэрэглэгдэхүүн” хийх бүтээлч ажлын уралдааны 3-р байр
•    2015 онд Боловсрол судлалын нийгэмлэгийн “ТОП СТАНДАРТ”     цом  
•    2016 онд Шаамар сумын Шилдэг байгууллага өргөмжлөл



Î