СОЁЛЫН ТӨВИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА
Дулаанхаан тосгоны Соёлын төв нь 1961 онд Мод дамжуулах баазын дэргэд Ажилчдын клуб нэртэйгээр анх байгуулагдаж улмаар Соёлын төв болон өргөжин үйл ажиллагаагаа явуулж байна.
Соёлын төв нь соёл урлагийн үйл ажиллагаагаа иргэд хүүхэд залуучуудад хүртээмжтэй чанартай явуулах хөдөөгийн малчид тариаланч нарт соёлын үйлчилгээг хүргэх хэрэглэгчдэд тав тухтай байх орчин нөхцлийг бүрдүүлэх зорилго тавин үйл ажиллагаагаа явуулсаар ирсэн билээ.
Манай байгууллага нь Эрхлэгч, Номын санч, Хөгжмийн багш, Бүжгийн багш, Орон нутаг судлах танхимын ажилтан, Үйлчлэгч гэсэн 6 орон тоотойгоор засгийн газраас соёлын салбарт хэргэжүүлж буй бодлогыг орон нутагтаа хэрэгжүүлэн ажиллаж байна.
Бид тосгоноосоо төрөн гарсан урлаг соёлын салбарт амжилт гаргасан Буриад улсын Гавъяат Б. Эрдэнэ, Монгол Улсын Соёлын Тэргүүний Ажилтан
Б. Александр, Г. Пэрэнлэй, Б. Амарсайхан, Т. Тулга, Г. Батсүх, Ж. Ерөөхүү, Р. Отгонбаяр, Б. Оюунчимэг, Б. Энхтуяа, Э. Алтанбилэг, Б. Отгонбат, Монгол Улсын Тэргүүний Ардын Авъяастан Я. Цэрэндолгор, Ц. Дарьсүрэн, Д.Сайзмаа, П. Алтанцэцэг, Ардын Авъяастан Ц. Батсуурь, М. Сүрэнжав, Б.Мядагмаа, Ч. Лхагва зэрэг ардын авъяастануудаараа бахархаж явдаг.
Соёлын төв нь цахилгаан хөгжмийн Хан-Уул хамтлаг, 23-н сурагчтай бүжгийн дугуйлан, 3620 ширхэг номтой нийтийн номын сан, 43 үзмэртэй орон нутаг судлах танхимаар иргэдэд соёлын үйлчилгээг хүргэн ажиллаж байна.
Tweet